Хэрэглэх заалт, арга:
Элэгний өвчин түүний дотор элэгний кома ба урьдал комын үед хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун:
Цочмог гепатит: Дунджаар өдөрт 10-20 мл /1-2 ампул/ тунгаар хэрэглэнэ.
Архаг гепатит ба элэгний цирроз: Дунджаар өдөрт 20-40 мл /2-4/ ампул/ тунгаар хэрэглэнэ. Хэрэв шинж тэмдэг хүндээр илэрч байгаа бол тунг ихэсгэж болно.
Элэгний кома ба урьдал кома: Шинж тэмдэгтэй уялдуулан эхний өдөр 200 мл /20 ампул/ хүртэл тунгаар хэрэглэж болно. Дараагийн 6 цагийн туршид 80 мл /8 ампул/-г хэрэглэх бөгөөд түүний дараах 18 цагийн туршид 6 цаг тутамд 40 мл /4 ампул/-р хэрэглэнэ.
Түүнийг тохиромжтой шингэнтэй холин дуслаар тарьж болно.



